НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ


Өнөөдөр хуваарь ёсоор дараах байнгын хороод хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж,  “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж,  “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ зэргийг хэлэлцэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж