Даатгалаас олгох мөнгө нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Даатгалаас олгох мөнгө нэмэгджээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг  энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын  хамтарсан тушаалаар даатгалаас олгох хувьсах зардлын хэмжээбагагүй хувиар өссөнийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол  өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. Энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянган  төгрөгөөр, оношлогоо шинжилгээний зардлыг 55 мянган төгрөгөөр, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянган төгрөгөөр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж