
Энэхүү хүндэт шагналыг 38 хүн хүртсэнээс “Энх ачтан“ хүүхдийн эмнэлгийн их эмч Ч.Цэрэнжав Монгол улсын Хүний гавьяат эмч боллоо. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын иргэн Б.Санжжав, Т.Загиржав, С.Хайвий –Ёндон, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор өндөр настан Л.Өлзийсүрэн, Б.Ядамсүрэн, Алтан гадас одонгоор “Сорлог сүрэг” ХХК-ийн малын эмийн санч Ш.Баярхүү, “Залуучууд” театрын гоцлол бүжигчин А.Болормаа нарын хүмүүс шагнагдсан юм. Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон аймаг, сумын удирдлагууд оролцож Дарханы бүтээн байгуулалтанд оролцсон үе үеийн ахмадууд, хийж бүтээж яваа залуустаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: http://darkhantimes.com