Үүнээс өмнө өнгөрсөн 2011 онд нүүрсний уурхайн бохирдлыг эсэргүүцсэн малчдыг ачааны тэргээр дайрч хөнөөсөн аймшигт харгислалаас болж Өвөр Монголд олон нийтийг хамарсан бослого гарч байсан аж. Түүнчлэн 2010 онд салан тусгаарлах үзэл санааг дэлгэрүүлсэн хэргээр шүүхээс 15 жил шоронд хорих ял сонссон Хадаа хэмээх Өвөр Монгол хүний хэрэг дэлхийн анхаарлыг ихээр татаж байсан юм.
Өвөр Монголын өөртөө засах орон нь Хятадын гурав дахь том газар нутагтай бүсэд хамаардаг бөгөөд их хэмжээний нүүрсний нөөцтэй юм. Өвөр Монголын малчдын зүгээс бэлчээрийн газрыг уурхайн олборлолтыг газарт хураан авч буй Хятадын Засгийн газрын бодлогыг хүчтэй эсэргүүцсээр ирсэн юм. Өдгөө Хятадын эзэрхийллээс болж, Өвөр Монголын өөртөө засах орны хүн амын 20 хүрэхгүй хувь нь уугуул монгол хүн болоод байгаа аж.