Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ боллоо

Монголын хүндийн өргөлтийн холбооны хуваарьт багтсан хамгийн анхны тэмцээн болох өсвөрийн УАШТ амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 4, 5-нд Спортын төв ордонд боллоо.

ОУХМ Ц.Хосбаярын нэрэмжит Хүндийн өргөлтийн 2014 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 багийн 101 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээнд багийн дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай “Аврагч “спорт хороо тэргүүлж, С.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Алдар “спорт хороо, н.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай “Өвөрхангай “аймгийн баг удаалсан юм.

Тэмцээний үеэр МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндийн өргөлтийн ОУХМ Ц.Хосбаярыг “Олимпийн алдар” одонгоор шагнаж урамшуулсан бол ССАЖЯ-ы Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан ОУХМ,Спортын мастерын цолны болзол хангасан тамирчдад цол, тэмдгийг нь гардуулан өгчээ.

Энэ удаагийн өсвөрийн УАШТ-ий үеэо Өвөрхангай аймгийн тамирчин Г.Баасанжаргал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өсвөр үеийн рекорд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, огцом өргөлтөө 1 кг-аар ахиулж, 49 кг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 63 кг өргөж, 6 кг ахиулан, нийлбэр өргөлттэй нийлээд тус бүр 3 рекорд амжилт шинэчлэн тогтоосон байна.  

Тэмцээний дүнг танилцуулъя.


Эмэгтэй:

40 кг:

1.Г.Тунгалаг. Багануур.  71 кг.
2.Т.Арай. Баян-Өлгий. 53 кг
3.Ө.Оюут. Аврагч. 52 кг

44 кг:

1.А.Саранжавхаа. Дархан. 80 кг
2.Ч.Нямзул.  Хөвсгөл. 67 кг
3. Б.Энэрэл. Алдар. 41 кг

48 кг:

1.Баасанжаргал. Өвөрхангай. 112 кг
2.Э.Бурмаа. Алдар. 82 кг
3.С.Гулдаурен. Баян-Өлгий. 70 кг

53 кг:

1.Б.Мягмарцэрэн. Алдар. 121
2.А.Бум-аюуш. Аврагч. 115
3.Э.Энхтамир. Алдар. 89 кг

58 кг

1.Г.Анужин. Аврагч. 120 кг.
2.Б.Анхныбаяр. Багануур. 100 кг.
3.Г.Болорчимэг. Өвөрхангай. 92 кг.

63 кг

1.Ц.Минжинсор. Алдар. 97 кг. .
2.О.Дархижав. Аврагч . 96 кг .
3.Б.Байгалмаа. Өвөрхангай. 67 кг.

+ 63 кг

1.М.Анхцэцэг. Самбуусан. 175 кг.
2.Т.Билэгсайхан. Аврагч. 126 кг.
3.Б.Сувд. Аврагч. 108 кг.

Эрэгтэй


40 кг:

1.С.Булгантамир. Аврагч. 71 кг.
2.О.Дагдансамбуу.  Өвөрхангай.  69 кг
3.М.Даваахүү. Дархан. 63 кг

44 кг:

1.А.Нэргүйбаатар. Дархан. 97 кг
2.П.Дашзэвэг. Өвөрхангай.
3.Б.Мягмансанжаа. Дархан. 80 кг

48 кг:

1.Г.Өнөболд. Есүүдийн батууд. 125кг
2.С.Содоргил. Дархан. 93 кг
3.Б.Төмөр-Очир. Багануур. 90 кг

52 кг:

1.А.Ананд. Аврагч. 121кг
2.Ч.Гантөгөлдөр. Өвөрхангай. 117 кг
3.Т.Иврайхим. Баянөлгий. 113 кг

56 кг:

1.Ө.Чагнаадорж. Аврагч. 170 кг.
2.Г.Ууганбаатар. Алдар. 166 кг.
3.Г.Буянтогтох. Өвөрхангай. 111 кг.

62 кг

1.Ө.Даваагомбо. Алдар. 201 кг.
2.Х.Очирхүү. Самбуусан. 155 кг.
3.В.Тэлмэн.  Алдар.119 кг.

69 кг

1.н.Мөнхжаргал. Дархан. 170 кг.
2. н.Бат-Эрдэнэ. Бага-нуур. 150 кг.
3.н.Доржзовд. Өвөрхангай .135 кг.

+ 69 кг

1.н.Энхмэнд. Аврагч. 165 кг.
2.н.Мандахбаяр. Есүүдийн батууд. 123 кг.
3.н.Хүслэн. Аврагч. 101 кг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж