Их хэмжээний хар тамхи илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Их хэмжээний хар тамхи илрүүлжээ

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн аж. Нохой сургасны үр дүн гарч, нууцаар хар тамхи борлуулдаг, хар тамхичдыг цуглуулан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулдаг нэгэн газарт шалгалт хийсэн байна. Энэ үеэр тэндээс мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” хурааж авчээ.  Манайд хилээр хар тамхи оруулж ирэхээс урьдчилан сэргийлж, гааль, хил хамгаалах байгууллагынхан эрэлч нохой ашиглаж байсан бол одооноос цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд бэлтгэгдсэн өөрсдийн нохойтой болсон байна. 

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж