Хууль хяналтынхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг МИАТ-ын мөнгө угаасан хэрэг, Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргээр шалгаж байгаа ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болсоор ирсэн. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Д.Сугарын хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл олдлоо. Баттай эх сурвалжийн мэдээллээр, түүний хүү Ц нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Энэ талаар НПГ-ын эх сурвалж “Ц нарын 10 гаруй хүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хурал энэ сард товлогдох байх” гэх хариулт өглөө.
С.ОТГОН