Монголд нөхөрсөг элэглэлээр дагнан уран бүтээл туурвидаг цөөнгүй уран бүтээлч байдаг ч эмэгтэй элэглэгч хараахан тодроогүй байсан гэхэд болно.
Тэгвэл хошин шогийн энэ төрлөөр дагнасан нэгэн бүсгүй сүүлийн үед уран бүтээлчид, үзэгчдийн анхаарлыг татах болжээ.
Түүнийг н.Мөнх-Од гэх бөгөөд авьяаслаг бүсгүй саяхнаас жүжигчин Чапи, Суурь нартай хамтран ажиллаж байгаа аж.
Залуу элэглэгч н.Мөнх-Одын авьяасаас цухас дурьдвал дуучин Наран, Эгшиглэн Агиймаа Цэлмүүн, Ану нартай тун адилхан хоолойгоор дуулж, нөхөрсөг элэглэлдээ багтаагаад байгаад гэнэ лээ.
Э.ТЭКҮ