Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүүрэн гарц барих ажлыг “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү хийж гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад оруулах аж.
С.ОТГОН