
Тус компанийн 2013 оны санхүүгийн жилийн үйл ажиллагааны ашиг дунджаар 38.7 их наяд вон буюу 37 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээний амжилт тогтооно гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлжээ.
Компанийн цэвэр ашгийн 48 хувь нь жилийн эхэнд олсон орлогоос бүрэлдсэн бөгөөд үйл ажиллагааны орлого 79 хувиар нэмэгдсэн байна. Үүний 50 гаруй хувийг ухаалаг гар утасны борлуулалтаас олсон орлого эзэлжээ. Харин тэд энэхүү амжилтаа ухаалаг гар утасны хэрэгцээ, шаардлага нэмэгдэж, маш нимгэн дэлгэцтэй ухаалаг гар утасны борлуулалт сайн байсантай холбон тайлбарласан байна.
Т.БИЛГҮҮН