Математик хөтөлбөр, Хүүхдээ сонсох өдөр, Хүүхэд хамгаалах бодлого, Хүүхдийн хэлэлцүүлэг, Хүүхэд багачуудын зөвөлгөөн, Хүүхэд- Автобус, Хүүхдийн хөгжил, оролцоо зэрэг нэр томъёонууд та бүхэнд танил сонсогдож магад.
Аймгийн шинэ удирдлагууд ажлаа авсны маргааш нь хүүхэд багачуудтай уулзалт хийж цаашдынхаа ажил үүргийн хөтөлбөртөө ХҮҮХЭД гэсэн тодорхойлолтыг чухлаар авч явахаа илэрхийлж байсан.
Нэг жилийн хугацаанд эрхэм ХҮҮХЭД-тэй холбоотой онцлог ажлууд олон хийгджээ.
Үүнд:
1. Математик хөтөлбөр батлагдаж, сургалтын ажил эхэлсэн байна. Хөтөлбөртэй уялдан гарсан томоохон амжилт бол 2016 оны улсын матеатикийн олимпиад Архангай аймагт зохион байгуулагдахаар болсон.
2. Хүүхэд- Автобус хэлэлцүүлэг зохион байгуулж Ирээдүй сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад автобус өгсөн.
3. "Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо" анхдугаар зөвөлгөөн хийж орон нутгийнхаа хүүхэд багачуудын дуу хоолойг сонссон.
4. "Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо" зөвөлгөөнөөс гарсан хүүхдүүдийн санал санаачлагууд дээр үндэслэн сар бүрийн 9-ийг "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" болгон зарлалаа.
5. Хүүхэд хамгаалах бодлоготой болж, байгууллага бүр энэхүү бодлогыг сахиж биелүүлэх үүрэг авлаа.
6. Аймгийн удирдлагууд 9 сарын 1-нд ЕБС-ууд дээр очиж Ногоон хөгжлийн аймаг сэдвээр хичээл заалаа.
7. ЭБ сумын Хүмүүн цогцолбор I, II, III сургуулиудад утасгүй интернэт суурилууллаа.
8. Өсвөрийн 1024 бөхийн барилдаан зохион байгууллаа.
9. Аймгийн Засаг дарга ЕБС-ийн сурагчид болоод багш нарт улс бүсийн чанартай уралдаан тэмцээн, олимпиадад амжилт үзүүлсэн тохиолдолд мөнгөн шагналаар урамшуулж байх захирамж гаргалаа.
10. Засаг дарга Д.Бат-Эрдэнэ аймгийнхаа бүтэн өнчин хүүхдүүдийг ЕБС-аа амжилттай төгсөөд Их дээд сургуульд элсэн орход нь сургалтын төлбөрийг 4 жилээр нь аймгаас 100% даадаг болохоор захирамжиллаа.
11. Хүүхдүүд чиглэсэн архи, тамхигүй клубыг дэмжиж ажиллаа.
12. Хүүхдүүдэд зориулсан стандарт, орчин үеийн тоглоомын талбайг Төвшрүүлэх, Хангай суманд тохижууллаа.
13. Хүүхдийн номын өргөө ашиглалтанд оруулсан зэрэг олон ажлууд 2013 онд тодорхойлогдож байна.