Вакцин гэдэг нь өвөрмөц өвчний эсрэг
дархлааг сайжруулдаг биологийн бэлдмэл юм. Вакцин нь ихэвчлэн өвчин үүсгэгч
организмтай төстэй бүтцийг агуулсан байх ба ихэвчлэн микробын сулруулсан юмуу
үхүүлсэн хэлбэр, түүний токсин (хор) эсвэл
гадаргуугийн уургаар хийсэн байдаг. Энэхүү бүтэц нь биемахбодийн дархлаа
тогтолцоо уг бүтцийг харийн гэж таних, түүнийг устгах, энэ талаар санамж
үүсгэхийг идэвхижүүлдэг ба ингэснээр дархлаа тогтолцоо хожим жинхэнэ өвчин үүсгэгчтэй
тулгарах үед хялбархан таньж устгах боломжтой болно.
Вакцин нь урьдчилан сэргийлэх (байгаль дахь
эмгэгтөрөгчөөс шалтгаалсан халдвараас сэргийлэх эсвэл халдварын эсрэг тэмцэхийг
сайжруулах гэх мэт) болон
эмчилгээний (жишээлбэл хорт
хавдрын эсрэг вакцин судлагдаж байна) зорилготой
байж болно.
Вакцин гэдэг ойлголт 1796 онд Эдвард Женнер үхрийн
цэцэг өвчний үүсгэгчийг (латинаар vacca буюу үхэр
гэдэг үгнээс үүсэлтэй латин vaccīn-us гэдгээс
уламжилж variola
vaccinia гэж нэрлэсэн) хүнд тарьж тухайн
тариулсан хүнийг цэцэг өвчний эсрэг дархлаатай болгосноор анх бий болжээ.1
Эдвард Женнер. Үхрийн цэцэг өвчний үүсгэгчийг ашиглан
цагаан цэцэг өвчний эсрэг дархлаа тогтоох аргыг үндэслэсэн
Эдвард Женнерийн вакцинжуулалтын онолын эрт үед
гарч байсан олон маргаантай асуудлуудын нэгийг үзүүлсэн зураг, 1802 он. Зурагт
үхрийн цэцгээс гаргаж авсан цагаан цэцгийн вакциныг хэрэглэвэл өвчтөний биед
үхэр ургадаг мэтээр дүрсэлсэн байна.
Ионас Салк (Jonas Salk) полиомиелит
өвчнийг үүсгэгч полио вирусийн эсрэг вакцин бүтээхэд ашиглах өсгөвөр бүхий хоёр
лонхыг барьж зогсоно, 1955 он
Үр ашигтай байдал
Вакцин нь тухайн өвчний эсрэг бүрэн төгс хамгаалах
баталгаа болохгүй.2 Зарим тохиолдолд эзэн биеийн дархлаа тогтолцоо
вакцинд хангалттай хариу урвал үзүүлэхгүй юмуу бүр ямарч хариу урвал үзүүлэхгүй
байж болно. Энэ нь ерөнхий дархлаа сул (чихрийн шижин,
дархлаа дарангуйлах стероид эм хэрэглэж байгаа, ХДХВ-ийн халдвартай, нас өндөр
гэх мэт) эсвэл эзэн
биеийн дархлаа тогтолцоонд эмгэг үүсгэгчийн эсрэгтөрөгч (эсрэгтөрөгч
гэдэг нь эмгэг үүсгэгчийн дархлаа өдөөх шинж чанартай жижиг хэсгийг хэлнэ) рүү довтлох
үүрэгтэй эсрэгбиеийг (эмгэг үүсгэгчийн
эсрэгтөрөгчийг таньж түүний эсрэг довтолдог дархлааны уураг) үүсгэх
чадамжтай В эс (эсрэгбиеийг
нийлэгжүүлэгч эс) байхгүй
зэргээс шалтгаалсан байж болно.
Түүнчлэн эзэн бие эсрэгбие үүсгэж байсан ч гэсэн хүний
дархлаа төгс төгөлдөр биш тул зарим тохиолдолд дархлаа тогтолцоо халдварыг тэр
дор нь дарж устгах чадамжгүй байж болдог. Энэ тохиолдолд халдвар харьцангуй
хөнгөн, хор багатай явагдах ба хурдан эдгэрдэг.
Дархлааны хариу урвалыг идэвхижүүлж, сайжруулахын тулд
ихэвчлэн адъювантыг ашигладаг. Дархлаа судлалын хувьд адъювант гэдэг нь
эсрэгтөрөгчийн эсрэг дархлааны хариу урвалыг хүчжүүлэгч, дархлааны хариу
урвалыг бидний хүсч буй чиглэл рүү удирдан зохицуулагч юм.3 Адъювант
гэдэг үг нь туслах, дэмжих гэсэн утгатай Латин adiuvare гэсэн үгнээс
гаралтай.4 Дархлааны хувьд адъювант нь өвөрмөц вакцинтай цуг
хэрэглэсэн үед эсрэгтөрөгч өвөрмөц дархлааны хариу урвалыг хурдасгагч,
эрчимжүүлэгч, урт хугацааны дархлаа үүсэхийг дэмжигч ямарваа бүтэц (субстанци) гэдгээр
тодорхойлогдоно.5 Шинжлэх ухаанд адъювантыг вакцины бохир
жижигхэн нууц гэж үзэж байсан тохиолдол байдаг.6 Зах зээлд
вакцин үйлдвэрлэж эхэлсэн эрт үед нэгэн ижил вакцины хоорондоо ялгаатай
хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу ялгаатай сери дугааруудын үр ашигтай байдал
мэдэгдэхүйц ялгаатай байсан ба үүнийг вакцин үйлдвэрлэлтэд ашиглаж байсан
даралтат тогооны ариутгалын байдлаас улбаатай гэж үзэж байжээ. Хэдий тийм ч тун
удалгүй вакцины ариун чанар луу хэт их анхаарал хандуулснаар үнэн хэрэгтээ
вакцины үр ашигтай байдал буурч байгааг тогтоосон ба ингээд дээрхи бохирдол нь
үнэн хэрэгтээ дархлаа тогтолцоог эрчимжүүлж байна гэж үзсэнээр адъювантыг
нээсэн байна. Өнөө үед маш олон төрлийн адъювантыг өргөн ашиглаж байгаад тос,
хөнгөн цагааны давс болон виросом зэрэг нь багтана. Хамгийн түгээмэл
хэрэглэгддэг адъювант бол хөнгөн цагааны адъювантууд боловч squalene (байгаль дээр
тохиолддог 30 нүүрстөрөгчийн молекул бүхий органик бүтэц бөгөөд органик
адъювант болгож ашигладаг ба аварга загасны элэг, ургамал, улаанбуудайн үр,
олив зэрэг эх сурвалжуудаас гаргаж авдаг тос юм) –ийг мөн адил адъювант болгож зарим
вакцинд хэрэглэдэг ба squalene болон фосфат (АТФ, АДФ, цАМФ
гэсэн биологийн чухал молекулын бүтцэд, яс, булчин гээд бүхий л эд эсийн үйл
ажиллагаанд фосфат чухал үүрэгтэй оролцдог)
адъювантууд
туршигдаад байна. Тухайн өгөгдсөн вакцинд үзүүлэх дархлааны хариу урвал хүчтэй
биш өндөр настай хүмүүс (50-75 буюу
түүнээс дээш настай) зэрэг зарим
тохиодолд өндөр тунгаар хэрэглэдэг.
Үр ашигтай байдал буюу вакцины гүйцэтгэл олон хүчин
зүйлээс шалтгаална. Үүнд:
үргэлжлэлийг: http://fullarticle.mhea.mn/