
Колорадогийн дэлгүүр дэх марихуана.Фото: Rick Wilking / Reuters
Денвер хотноо нээгдсэн марихуана худалдах дэлгүүрүүдийн худалдагч нар мансууруулах бодис худалсаныхаа тооцооны талаар ярьжээ. Холбооны хуулиар мансууруулах бодисны наймаачидтай банкнуудыг ажиллахыг зөвшөөрдөггүй учир бэлэн мөнгө цуглараад зовлонтой байгааг тэд хэлжээ.
Энэ жилд марихуан зарсан орлого АНУ-д 2,34 тэрбум доллар хүрнэ гэж шинжээчид дүгнэж байна.
Энэ мансууруулах бодис худалдах анхны 24 дэлгүүр Колорадо мужид энэ сарын 2-ны өдөр нээгджээ. Ихэнх худалдааны цэгүүд Денвер хотод байгаа ба оны эхээр ийм дэлгүүрийн тоо 30 хүрэх гэнэ. Муж улсын эрх баригчид марихуана худалдах бөгөөд боловсруулах лецензийг 348 газар олгосон байна.
Марихуанийг Клорадод арваннэгдүгээр сарын 6-нд бүх нийтийн санал асуулгын дагуу хуульчилж өгчээ. Мөн тэр өдөр Вашингтонд марихуанийг хуульчилж өгчээ. Холбооны төвшинд бол энэ мансууруулагч хориотой хэвээр байгаа юм.