
511 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Швейцарийн Рожер Федерер, Австралийн Хьюитт нар шалгараад байна. “Их дуулга” тэмцээний хоёр удаагийн аварга Хьюитт хагас шигшээд Японы Кей Нишикорийг буулган авснаар шигшээд шалгарчээ.
Шилдэг найман холимог баг оролцдог "Hopman Cup" тэмцээнд Францын баг тэргүүлсэн байна. Өнгөрсөн сарын 29-нд Австралийн Пертэд эхэлсэн тус тэмцээний шигшээд Франц, Польшийн багууд шалгарч, 2:1-ийн харьцаагаар Жо Уильфред Цонга, Алис Корнет нарын хослол болох францчууд ялалт байгуулсан байна. Польш, Канад, Италийн багтай "А" хэсэгт багтсан тэмцээнийг зохион байгуулагч Австралийн баг хэсэгтээ хожил авч чадалгүй тэмцээнийг дуусгажээ.
Катарын Доха хотноо ATP 250 ангилалд багтах Qatar ExxonMobil Open
тэмцээний шигшээд Испаний Рафаэль Надаль, Францын Гаэль Монфилсийг 6:1, 6:7, 6:2-ийн харьцаагаар буулган авснаар оны анхны түрүүгээ хүртлээ. Дэлхийн тэргүүн теннисчин Рафаэль Надалийн хувьд нийт карьерийнхаа 61 дэх түрүүгээ хүртэж байна.
Талбайн теннисний 2014 оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй
тэмцээн” энэ сарын 13-29-ний өдрүүдэд Австралийн Мельбурн хотноо болно. Харин “Sydney Open” тэмцээн энэ сарын 5-11-ний өдрүүдэд Sydney Olympic Park-д болох юм.