Өнөөдөр /01.05/
баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас
орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун
зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун, төвийн
нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос,
бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн
нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 12-17
градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10
градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.
Өглөө
05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь,
агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд зарим нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 6-нд ихэнх
нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч
цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар
хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,
Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав
газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар
шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.