Тамхиар хорт хавдрыг эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Тамхиар хорт хавдрыг эмчилнэ

Индонезийн нэгэн эмнэлэг тамхины утаагаар өвчтөнүүдийн хорт хавдрыг эмчлэх санал тавьсан тухай Agence France Presse мэдээллээ. Эмчилгээний арга нь тэнгэрийн тамхины /divine cigarettes/ утааг үнэртэх бөгөөд эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар энэ тамхи нанотехнологийн аргаар бүтээгдсэн аж. Энэ аргаар мөн аутизм, уушигны зарим өвчлөл болон бие организмын хөгшрөлтийг сааруулах эмчилгээ хийж болох юм.

Энэ аргыг нээсэн Грета Захар эрдэмтэн Паджаржараны Их Сургуульд химийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг горилсон бөгөөд өөрийн эрдмийн ажилдаа барууны анагаах ухаанд харшлах зүйл байхгүйг тайлбарлажээ.

Одоогоор Жакарта хотод байрлах энэ эмнэлэгт 60 мянга орчим өвчтөн эмчлүүлээд байгаагаас нэлээд хэсэг нь Европ болон АНУ-гаас ирсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж