
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлагдаж, гэрээ байгуулсан” гэж хариулжээ.
Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны 1 сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн боловч нэмэгдээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.