Ченжүүдийг хөнөөсөн хэргийг УМБГ шалгана

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Ченжүүдийг хөнөөсөн хэргийг УМБГ шалгана

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн, ноолуурын ченж Х, Б нарыг энэ сарын 16-ны өдөр онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг үйлдсэн  20-25 насны Ж, Б, Т нарт холбогдох хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалтай тэмцэх тасаг руу  өнөөдөр шилжүүлжээ. Сэжигтнүүдийг  ч өнөөдөр Хан-Уул дүүрэг дахь “Цагдан хорих” төв рүү  шилжүүлэн  авчирч  хорьсон байна.  Хэргийг  мөрдөн шалгах явцад  Ж, Б,Т нар талийгаач хохирогчдыг мөнгийг нь дээрэмдэн, машинтай шатаасан онц хэрцгий хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж