Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны үзвэрээ Италийн хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиaта” дууриар эхлүүлж байгаа ажээ. Уг бүтээл нь анх 1853 онд Италийн Венец хотноо анх тавигдаж байжээ. Харин дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1977 онд анх тавигдаж байсан юм. Үзэсгэлэнт бүсгүй Виолетта бүсгүй ужиг өвчнөөсөө ангижирч эрүүл болсоныхоо баярыг тэмдэглэж байгаагаар дуурь эхэлдэг. Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа үзэсгэлэнт бүсгүй Виолеттагын дүрийг бүтээх аж.
Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны үзвэрээ “Травиaта” дууриар эхлүүлхээр болсон бол энэ сард тэд үзэгчиддээ ямар үзвэрүүдийг бэлдсэнийг хамтдаа сонирхоё.
1. Нэгдүгээр сарын 4-нд “Il Traviata” дуурь тоглоно
2. Нэгдүгээр сарын 5-нд “Il Traviata” дуурь тоглоно
3. Нэгдүгээр сарын 8-нд 19:00 цагаас “Wonderfull melodies” концерт
4. Нэгдүгээр сарын 11-нд 17:00 цагаас “Ламба гуайн нулимс” дуурь дуулна
5. Нэгдүгээр сарын 12-нд 17:00 цагаас “Хунт нуур” балерт Чайковскын найруулгаар
6. Нэгдүгээр сарын 18-нд 17:00 цагаас “Ламба гуайн нулимс” дуурь
7. Нэгдүгээр сарын 19-нд 17:00 цагаас “Дон Кихот ноён” балет
8. Нэгдүгээр сарын 25-нд “Учиртай гурван толгой” дуурь
9. Нэгдүгээр сарын 26-нд “Хунт нуур” балет