
Бүртгэлд оролцох хүсэлтэй залуус мэргэжлийн дипломны хуулбар, ажилд орохыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар болон төрийн албан хаагчийн анкетийг бөглөсөн байх шаардлагатай ажээ.
Шалгаруулалт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд
- Жүжгийн хэсгээс тоглож үзүүлэх
- Монолог унших
- Дуулах чадвар
- Бүжиг бүжиглэх гэсэн шалгаруулалтаар явагдах юм.
Бүртгэлийг нэгдүгээр сарын 1-нээс өдөр бүр Драмын театрт авч байгаа аж.
Э.ТЭКҮ