Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Эзэнтэй арал

Өдрийн гэрэл зураг, 2014.01.01. 2013 оны шилдэг фото. Байина-Башта хотын захын Дрина гол дундах хадан дээр 1968 онд босгосон байшинг Сербийн долоон гайхамшгийн нэг гэдэг. Нутгийн залуус зуны цагаар голд шумбан хадан арал дээр нь амардаг байснаа тэнд байшин барихаар шийдсэн гэдэг. 

Одоо 45 жилийн дараа ч  эзэд нь хаяа түүнийг эргэн ирдэг гэнэ. Тэнд сүүлийн үед жуулчид ихээр очих болсон байна.  Жуулчид зургадугаар сард ихээр ирэх үеэр нь  энэ голд завины уралдаан зохион байгуулдаг ажээ.

Энэ ганц байшин жуулчдын урсгалаас гадна үерт байс гээд л нэрвэгддэг юм. Үер бүрийн дараа түүнийг засварлаж байдаг.  Фото: Marko Djurica / Reuters / Vostock photo

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж