
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдэд хоёр ч эрхмийн нэрийг шинээр дэвшүүлжээ. Тодруулбал, Г.Хэрлэн, н.Ганбаяр нарыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр томилуулахаар бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Мөн тус хорооны гишүүн н.Дүгэржавыг улираан, дахин Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр зүтгүүлэхээр болжээ.
Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ирэх долоо хоногт авч хэлэлцээд, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах аж.
Г.Дарь