
Экс Ерөнхийлөгч Первез Мушарраф Пакистаны төрийн эрхийг барьж байхдаа 2007 онд онц байдал тогтоохын тулд үндсэн хуулийг түдгэлзүүлсэн шийдвэрийнхээ улмаас эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй юм. Харин тэрээр өөрийг нь буруутгаж буй хэргийг эрс үгүйсгэн, улстөрийн сэдэлтэй хэмээн мэдэгдсээр буй.
Первез Мушарраф нь Пакистаны төрийн эрхийг барьж байсан цэргийн удирдагчид дундаас эх орноосоо урвасан хэргээр шүүгдэх гэж буй анхны генерал аж. Пакистаны шүүхээс түүнийг эх орноосоо урвасан болон бусад хэрэгт буруутай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих юмуу цаазаар авах ял оноох гэнэ. Тэрээр 1999 онд цэргийн эргэлт хийснээр Пакистаны төрийн эрхийг булаан авч байсан бөгөөд 2008 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газар нь түүнийг хүсээр огцруулж байжээ. Үүний дараа Первез Мушарраф эх орноосоо гарч, Дубай, Лондон хотуудад амьдарч байгаад 2013 онд Пакистанд эргэн ирснээр баривчлагдсан аж.