С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар шагнуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар шагнуулна

Олимпийн эрхийг оролцсон тэмцээний оноо, чансааны рейтингээр олгох, цуврал тэмцээнүүдийн шагналын санг нэмэгдүүлэх гээд жүдочдын ур чадвар, идэвхийг сэргээсэн олон санаачилгыг гаргаж байсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ 2014 оны нэгдүгээр сарын 1-ний бас нэгэн таатай мэдээг дэлхийн жүдочдод хүргэлээ. Энэ нь Лондонгийн олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан, 2014 он хүртэл эрэгтэй, эмэгтэй долоон жингийн чансааг тэргүүлж буй 14 жүдочийг урамшуулах тухай бөгөөд жингээ тэргүүлсэн шилдгүүдийг 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгчдийг урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг Монголын хоёр жүдоч хүртэх эрхтэй болж байгаа нь  66кг-ын жингийн бөхчүүдээ чансааны оноогоор тэргүүлж буй ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-ын жингийн лидер, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар юм.

Дэлхийн шилдгийн шилдэг жүдочдыг тэргүүлж, тогтмол амжилт гаргасан жүдочдыг дэмжих, тамирчдын дунд өрсөлдөөн бий болгох зорилготой эл урамшууллыг цаашид жил бүр олгож байх аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж