НӨАТ-ыг гурван хувь болгох төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-ыг гурван хувь болгох төсөл санаачилжээ

Одоо хэрэгжиж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөгөөр хэмжигддэг бол
төлөх татвар 10 хувь байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү НӨАТ-т ногдуулдаг
10 хувийг гурван хувь болгон бууруулах хуулийн төслийг санаачлан өчигдөр УИХ-д
өргөн мэдүүлээд байна. Мөн НӨАТ тооцох үнэлгээ журмыг ойлгомжтой болгож, тухайн
үеийн үнэ, тарифыг үндэслэн НӨАТ тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар О.Баасанхүү
гишүүн санаачилсан НӨАТ-ын тухай хуулийн төсөлд тусгасан аж.

Гол нь эл төслийг хэдий үеэс УИХ-аар хэлэлцэ вэ гэдгийг УИХ-ын дарга
төдийгүй УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар шийдэх учиртай.  

Учир нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд жилийн өмнө НӨАТ-ын босгыг
200 сая төгрөгт хүргэх тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч
өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаагүй юм. НӨАТ-ын босгыг
200 сая төгрөгт хүргэснээр жижиг, аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын хөнгөлөлт
эдэлж тэр хэрээр томрох, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг олон таатай боломж бүрдэнэ
гэж үзэж буй. Гэвч УИХ-ын зүгээс Татварын багц хуулийн төслийг Засгийн газраас
мэдүүлэх тул энэ хүрээнд асуудлыг цогцоор авч үзнэ гэж үзэн, дээрх төслийг
хэлэлцэлгүй хав дарсаар жилийн нүүр үзсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн
О.Баасанхүүгийн санаачилсан НӨАТ-ыг гурван хувь болгох төсөл хэдий үед УИХ-аар
орж хэлэлцэгдэх вэ гэдэг нь УИХ-ын даргаас нэлээд хамаарах болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж