“Монголын их хатдын туульс”-ыг дахин толилуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

“Монголын их хатдын туульс”-ыг дахин толилуулна

Өнгөрөгч оны гайхалтай уран бүтээлүүдийн нэг “Монголын их хатдын туульс” түүхэн бүжгэн жүжиг тун удахгүй тайзнаа дахин тоглогдох ажээ. Уг уран бүтээл нь тайзнаа тавигдсан даруйдаа “Гоо марал-2013” наадмаас “Бүжгийн урлагийн шилдэг бүтээл” номинацийн шагнал хүртсэн юм.

“Монголын их хатдын туульс” бүтээлд Монголын 700 гаруй жилийн түүхэнд амьдарч байсан агуу хатдын амьдрал, түүх, сургаалиудыг бүжгийн туульс хэлбэрээр илэрхийлсэн бөгөөд Гуа Маралаас эхлээд Алунгоо, Өүлэн үжин, Бөртэ Үжин Сорхугтани, Чимбай, Хотол цагаан гүнж, Самар,Мандухай зэрэн есөн хатны түүхийг онцлон харуулсан юм. Туульсын цомнолыг Н.Болд бичиж, тайзны ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, хөгжмийн зохиолчоор Б.Мөнхболд, Н.Бирваа нар, найруулагчаар Д.Баярбаатар, бүжиг дэглээчээр А.Даваахүү, Х.Хашхүү нар ажиллаж, Дуу, бүжгийн эрдмийн чуулгын  авьяаслаг бүжигчид 2013 оны сүүлээр үзэгчдийн хүртээл болгосон юм.

Тэгвэл энэ удаа “Монголын их хатдын туульс" бүжгэн жүжгийг нэгдүгээр сарын 24, 25, 26-нд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа гурван өдөр тоглох гэж байна.

Бүсгүй хүний сэтгэлийн тэнхээ аливаа уян налархай хөдөлгөөн зэргээр энэхүү бүжгэн жүжиг нь бүхэлдээ өрнөх бөгөөд чадварлаг бүжигчдийн хөдөлгөөний ураар бүтээгдсэн гайхалтай бүтээл юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж