Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Нийтлэлийг: М.БАТБАЯСГАЛАН
Гэрэл зургийг: Т.ХҮРЭЛБААТАР

С.СОДОВ
бол их, бага 37 удаагийн түймэртэй нүүр түүлж, хэдэнтээ шар усны үерт живэхээ
дөхөн хүн, малын амь аварч, хасах 41 хэмийн хүйтэнд хөрч үзсэн байгаль
хамгаалагч. Тэрээр Хан Хэнтийн Дархан Цаазат газрын хилийн зурвасыг анх
тогтооход оролцож байснаас хойш 17 жил энэ албанд зүтгэжээ. Түүний хариуцсан 64
орчим мянган га нутгийг бүтэн тойроход багадаа 14 хоног хэрэгтэй.

 

Таны
хамгийн их санаа зовоодог зүйл юу вэ?

Ойн
түймэр. Тийм ч учраас би хаврын хуурай цагт хариуцсан нутгаа орхиж явах дургүй
дээ. Мөн манай нутагт уул уурхай л битгий орчихоосой гэж хүсдэг.

Хамгийн
аюултай нь ямар түймэр байв?

Санаанаас
огт гардаггүй түймэр бол 1996 оны 5 сарын 16-нд Хагт уулын бэлчирт гарсан ойн
түймэр. Аглаг ойд түймэр тэгж шатдагийг мэдэлгүй 20 орчим хүнтэй тэмцэж байгаад
яахын аргагүй дийлдэж, хуйларсан улаан гал, утаанд нөмрүүлсэн. Тэр үед бид
голын мөсөн дээр хэвтэж амь гарсан юм. Учир нь түймэр бидний дээгүүр голын нэг
эргээс нөгөө эрэгт хүрч байсан. Дайнд байгаа юм шиг улаан гал дүрэлзэж,
шуугиад, босоо, хөндий мод шатахдаа их буугаар буудаж байгаа юм шиг тэсэрч
байсан.

Тэр
үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?

Ээждээ
л амьд очих юмсан гэж бодогдсон. Улсын хамгаалалттай газарт зөрчил их гардаг
уу? Миний хувьд баримталдаг хоёр зарчим байдаг. Нэг нь нутгийн иргэдтэйгээ маш
ойр ажиллах, нөгөө нь байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
Учир нь тэд миний нүд, чих маань болдог. Ер нь хууль зөрчигчдийг би 3
хуваачихаад байгаа. Нэг нь хэт их мөнгө ашиг хөөж үйлдвэрлэлийн зориулалтаар
мод огтолдог хүмүүс. Хоёрдахь нь амьдрахын эрхэнд бага сага түлээний мод авах
зэргээр хууль зөрчдөг (хуулиар хориглосон учраас). Гуравдахь нь албан тушаалтны
буюу гарын үсгээр л шийдчихдэг, эсвэл мэргэжлийн байгууллага нэртэй улаан цайм
мод сүйтгэдэг хүмүүс.

Таны
хувьд эрсдэл гэж юу вэ?

Эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Эзэнгүй
ойд зэрлэг араатан гэхээсээ илүүтэй хууль бус анчид, зөрчигчидтэй нүүр тулах нь
илүү эрсдэлтэй. Тиймээс би ан амьтан нэмэгдэж байна гэж хэлэх маш дургүй.
Саяхан л гэхэд огт хүн очдоггүй байсан газрыг телевизээр нэг гаргахад л хотоос
бөөн хүмүүс бэлчиж, машин цувдаг болчихсон шүү дээ.

Эх сурвалж: http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж