А.Мөрөн хэвлэлийн бага хуралд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

А.Мөрөн хэвлэлийн бага хуралд оролцоно

Шинэ оны өмнөхөн Тайландын хоёрдугаар лигийн “Краби” багт тоглох хоёр жилийн гэрээ байгуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч А.Мөрөн өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах ажээ.

Түүний оролцох хэвлэлийн бага хурал “UBS” телевизийн байранд 12.00 цагаас болох юм байна.  

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч болж буй А.Мөрөн оны өмнө эх оронд түр хугацаагаар ирээд байгаа юм. Түүний тоглох  “Краби” баг өнгөрсөн улиралд лигтээ есдүгээр байрт шалгарсан бөгөөд шинэ улиралд Тайландын хөлбөмбөгийн дээд лигт дэвших зорилго тавьжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж