
УИХ-ын чуулганы шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр томилсон талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Хяналтын зөвлөлийн даргаар Равсалын Ринчинбазар, гишүүнээр Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Агваандоржийн Өнөржаргал, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Уг зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Г.Даваажаргал шинээр томилогдсон дарга Р.Ринчинбазарт арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тамга, тэмдгээ гардуулан ажлаа хүлээлгэн өгсөн ажээ.
Б.МИШЭЭЛ