Орон нутагт НАМЗХ-ны бага хурал хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Орон нутагт НАМЗХ-ны бага хурал хуралдлаа

Хаврын
тэнгэрийн ааш муудан цасаар шуурсан өнгөрсөн Бямба гаригт
Улаанбаатараас 150 гаруй залуус НАМЗХ-ын Бага хуралд оролцохоор
Дархан-Уул аймгийг зорилоо. Хэдийгээр цасан шуурганд нүдүүлж 6 хэртэй
аялсан ч залуучуудыг бэрхшээл боломж гэж дуулсаар залуусын хотод
хүрэлцэн ирлээ.

Дарханы НАМЗХ цэцэрлэгийн бүлэг нээжээ.

НАМЗХ-ны
энэ жилийн шилдэг салбар холбоогоор шалгарсан Дархан хотын залуус
хүүхдийн тоглоомын талбай байгуулах, хүүхдийн цэцэрлэгийн анги нээх гээд
нийгмийн олон  асуудлыг шийдвэрлэжээ.

21 аймаг, 9 дүүргийн
салбарын удирдагчид нь бие биенээсээ туршлага солилцоход энэхүү аялан
чухал ач холбогдолтой байсныг дурдаж, 23 дугаар сургуулийн ашиглагдахаа
больсон байрыг засварлан сургуулийн өмнөх насны 25 хүүхэдтэй байгуулж,
цаашид цэцэрлэг болгон өргөтгөх гэж байгаад нь амжилт хүсч, Нийслэлийн
НАМЗХ 1 сая төгрөгийг хандивлажээ.

НАМЗХ багийн спортыг дэмжихээ илэрхийллээ.
“Эрүүл
мон­гол хүн” уриан дор спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд Удирдах зөвлөл, Дархан-Уул, нийслэл, аймаг орон нутгийн
НАМЗХ-ны төлөө­лөгчдийн баг өрсөлдлөө. Монголчууд бид хувьчилсан спортод
амжилт гаргадаг хэдий ч багийн спортод амжилт гаргахад цаашид бодлогоор
анхаарах болно. Бид бие биеэ дэмжиж багаар ажиллах соёлыг төлөвшүүлэхэд
анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл байхын тулд залуусаа спортоор ажиллаж, зөв
хооллохыг уриалах болно гэдгээ холбооны удирдлагууд энэ арга хэмжээний
үеэр илэрхийлэв.

Судалгааны 6 сараа дүгнэж, Орон нутаг уруу чиглэх 6 сар болголоо.
Өнгөрсөн
хугацааны үйл ажиллагаа, судалгааны үеийг дүгнэж, судалгааны дүнд
тулгуурлан ирэх 6 сарыг орон нутгийн залууст чигэлсэн хагас жил байхаар
тус Бага хурлаас шийдвэрлэв.

Хүний биеийн 70 хувийг ус
бүрдүүлдэгтэй адил, Монголын нийт хүн амын 70 хувийг залуучууд бүрдүүлж
байна. Тэдний 67.3 нь орон нутагт амьдарч байна. Тиймээс орон нутгийн
залууст хандсан цогц хөтөлбөр хэрэгтэй байгааг тэд онцлон хэлэлцлээ.
НАМЗХ-ны залуучууд энэ зундаа багтаж, бүх сумдаар тойрон ажиллаж сумдын
чуулганаа хийнэ гэдгээ зарлалаа.

Чиглэлийн Байнгын хороод байгуулагдаж, Бага хурлаа өргөтгөлөө.
НАМЗХ-ны
гишүүнчлэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, сүүлийн улирлын дотор 20,000
гаруй залуус элссэн нь өнгөрсөн 4 жилийн үзүүлэлттэй тэнцэхүйц дүн
гэдгийг онцолж, 300 хүн тутамд 1 Бага хурлын гишүүн байхаар дүрмэндээ
нэмэлт өөрчлөлт оруулав. Ингэснээр идэвхитэй байгаа хэн ч манай холбооны
бодлогын төв байгууллагын гишүүн болох боломжтой болж байгаа юм байна.

Байгаль
орчин, Нийгэм, улстөр, эдийн засаг, бизнес хөгжлийн, Боловсрол, спорт
урла­гийн, Гэр бүл залуусын хөгжлийн байнгын хороодыг байгуулж,  Анхаа
Хулангийн 10 асуудлыг шийдвэрлэхэд хүч нэмж байгаагаа илэрхийлэв.

Энэ
үеэр тус холбооны гишүүн болсон Дуучин О. Анхаа эхлээд Халиун та хоёрын
асуудлыг НАМЗХ шийднэ гэж манай найзууд утасдахаар их гайхсан. Хожим нь
судалгааны дүнг хүнээр төлөөлүүлэн танилцуулсан гэдгийг нь ойлгосон.
Залуучуудад хандсан амьдрал дээр буусан хөтөлбөр нь таалагдсан учраас
энэ холбоонд гишүүнээр элсэж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Тус
хуралдаанд УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар, Хаянхярваа болон Дархан уул
аймгийн Засаг дарга Г. Эрдэнэбат нар оролцож, хэлэлцүүлгээс гарсан
саналыг ажил хэрэг болгохын тулд ялангуяа Залуусын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах ажилд нь чадлаараа туслахаа
илэрхийлснээр Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан НАМЗХ-ны Бага
хурлын ээлжит хуралдаан өндөрлөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж