Баяраар нийслэл тайван байжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Баяраар нийслэл тайван байжээ

Баярын өдрүүдэд хот харьцангуй тайван хоносон талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд 31-ний шөнө нийт 7240 дуудлага ирснээс,  гэмт хэрэг, зөрчлийн 21968 зам тээврийн ослын 334 мэдээлэл ирж шалгахад, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдэл бүртгэгдсэн байна.Харин өчигдөр  нийт 5176 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1677, зам тээврийн ослын 254 мэдээлэл ирж шалгахад, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нийслэл тайван хоносон гэсэн үг юм байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж