Шинэ оны эхний барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ оны эхний барилдаан болно

МҮБХ-ноос зохион байгуулах шинэ оны анх барилдаан ирэх ням гаригт буюу нэгдүгээр сарын 05-нд болох ажээ. “Талх чихэр” ХК-ийн нэрэмжит  “Хэвийн боовны баяр” нэртэй уламжлалт барилдааныг тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийг төлөөлсөн 256 бөх зодоглох юм. Үндэсний ууган үйлдвэрлэгч “Талх чихэр” компанийн 30 жилийн ой энэ онд тохиож буй тул зохион байгуулагчдын зүгээс барилдааны бай шагнал, зохион байгуулалтад нилээд ач холбогдол өгч байгаа аж. Өдгөө улсын наадмыг дэвжээг чимж буй аварга, арслан, заануудын түрүүлж, үзүүрлэж байсан, сар шинийн өмнөх томоохон сорил “Хэвийн боовны баяр”-ын барилдаан шинэ оны хамгийн эхний барилдаан болдгоороо онцлогтой юм.

“Талх чихэр” ХК-ийн 30 жилийн ойд зориулсан эл барилдаан нэгдүгээр сарын 05-ны 14.00 цагт эхэлнэ. 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж