Эрдэнэт хотод “Бялзуухай” цэцэрлэг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хотод “Бялзуухай” цэцэрлэг нээлтээ хийлээ

Манай аймагт СӨБ-ийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хийгдсэн. Тодруулбал Өнгөрсөн 9-р сарын 1-нд тус бүрдээ 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Оюу” “Дэгдээхэй” цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Харин энэ удаад шинэ оны босгон дээр буюу өнөөдөр 6 бүлэгт 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Бялзуухай” цэцэрлэг ашиглалтанд орж байна. “Бялзуухай” цэцэрлэг нь Баян-Өндөр цогцолбор сургуулийн хичээлийн 3-р байр буюу 10-р бага сургуулийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэхүү цэцэрлэг нь 27 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд тус цэцэрлэг нь 10-р бага сургуулийг "Бялзуухай” цэцэрлэг болгоход орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг зарцуулсан. Тодруулбал, цэцэрлэгийн засварт 80 сая, тоног төхөөрөмж нийлүүлэх зардалд 70 сая төгрөг зарцуулсан байна. Мөн дээрх цэцэрлэгт алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг бүртгэж сургуудийн өмнөх боловсролыг нийтэд хүртээмжтэй бодлого баримтлаж байгаа нь сайшаалтай.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж