Пакистаны ерөнхийлөгч няцаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Пакистаны ерөнхийлөгч няцаалт өгчээ

Пакистаны ерөнхийлөгч Асиф али Зардари мэдэгдэл хийж Осама бин Ладенийг тус улсын нутагт алагдсан гэдгийг няцаасан байна. Тэрээр энэ мэдээлэл нь оргүй зүйл бөгөөд Пакистан улсын зүгээс терроризмтай хийж байгаа тэмцлийг үгүйсгэсэн хэрэг боллоо гэж уурсаж эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Пакистан нь терроризмын үйл ажиллагаанд хамгийн их хэлмэгдэж байгаа орон болж байгаа гэдгийг ерөнхийлөгч Зардари хэлээд өнгөрсөн хугацаанд 30 мянга гаран энгийн пакистан иргэд терроризмтай хийж байгаа тэмцлийн явцад золиос болон амь үрэгдсэн гэж хэлжээ. Бодит нөхцөл байдал ийм байхад Пакистан улсыг лалын шашны суурь үзэлт террористуудын “дулаан оромж” болж байгаа хэмээн буруутгах нь зүй бус гэж тэр үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин тусгай ажиллагаа явуулж Осама бин Ладенийг Пакистаны Абботтабад сууринд устгасан гэж баталж байгаа АНУ-ын цэргийнхэн “номер нэг” террорист тус улсад байсан гэдгийг Пакистаны эрх баригчид мэдэж байсан байх учиртай гэж хэлж байжээ. Бин Ладенийн оромж нь Абботтабад суурин дахь Пакистаны цэргийн Академиас хэдхэн зуун метрийн зайд оршиж байсан гэдгийг ч мөн тодорхойлсон байна. Энэ цэргийн сургууль нь Пакистандаа их алдартай бөгөөд нэр хүндээрээ АНУ-ын Вест Пойнтийн цэргийн сургуультай адилтгах хэмжээний зиндаатай байдаг аж.

Видеог ЭНД дарж үзнэ үү
М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж