Өнгөрсөн онд 70 сэтгүүлч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.01-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 70 сэтгүүлч амиа алджээ

2013 онд албан үүргээ гүйцэтгэж явсан 70 сэтгүүлчид амиа алдсаныг “Сэтгүүлчдийг хамгаалах хорооны” гаргасан илтгэлд тэмдэглэн дурсав. Нью-Йоркт  төв нь байдаг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” олон улсын байгууллага энэ тухай мэдээлэв. Тус байгууллагын орлогч захирал Роберт Махони хэлснээр сэтгүүлчдийн хувьд жинхэнэ байлдааны талбай нь Ойрхи Дорнод болсон байна. Зөвхөн Сирид 29, Иракт 10 сэтгүүлч амиа алджээ. Египетэд амь үрэгдсэн зургаан сэтгүүлчийн гурав нь өнгөрсөн наймдугаар сарын жагсаал мөргөлдөөний үеэр амь үрэгджээ. Сэтгүүлч сурвалжлагч нар амь үрэгдсэн орнуудад тэдний мансууруулах бодисны наймааны талаар бичиж байсан улс орон байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж