
амьдралд шийдэмгийгээр хэрэгжүүлэхийг Германы канцлер ард түмэндээ
хандсан шинэ оны мэндчилгээндээ илэрийлэн уриалав. Ангела Меркель “Би үүнийг хийхээр шийдлээ” гэсэн үг байх ёстой гэж 2014 оны анхны мэндчилгээндээ өгүүлжээ.
Маш
шийдэмгий зоригоор сайн үйлс бүтээхийг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель
(Angela Merkel) арванхоёрдугаар сарын 30-нд ард олондоо хандсан
мэдэгдэлдээ уриалсан байна. Хэн нэгэн өөрийн компанийг байгуулсан, өөрийгөө
жүжигчин, тамирчны төвшинд харуулсан, иргэний эр зоригийг үзүүлэн ямар
нэгэн сайн үйлс бүтээсэн хүмүүст канцлер талархлаа илэрхийлэв.
Засгийн газар хөрөнгө оруулан үйл ажиллагааны таатай нөхцлийг бүрдүүлж
болох авч гол хүчин зүйл нь хувь хүн байх болно гэдгийг канцлер
онцолжээ.
Германы ирээдүй хойчид цэгцлэгдсэн төсвийг өвлүүлж, тус
орныг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх ажиллагааг төгсгөх ёстой. Мөн
Боловсрол, гэр бүлийн хувьд 2014 он шийдвэрлэх жил болох ёстойг онцлов. Түүнчлэн Герман бусад орнуудтай хамран ажиллах нь чухал гэж Ангела
Меркель хэлээд ирээдүй нь Европ хир зэрэг урагшлахаас хамааралтай гэв.