
Замын цагдаагийн газрын алба хаагчид баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Харин шинэ оны сүүлчийн өдөр нийт 334 дуудлагатай хоножээ. Үүний 279 нь зам тээврийн ослын дуудлага байсан аж. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлах үед таван жолооч нь зам тээврийн осол гаргажээ. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
О.САР