Өмнөд Суданд талууд тохиролцоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд талууд тохиролцоонд хүрчээ

Фото: Samir Bol / AFP

Өмнөд Суданы босогчид ба эрх баригчид хоорондоо гал зогсоохоор арванхоёрдугаар сарын 31-нд тохиролцоо хийлээ. Байлдааны ажиллагааг эвлэрэлийн шинэ гэрээ байгуулах хүртэл явуулахгүй гэж талууд тохиролцсон тухай Reuters мэдээлжээ.

Төрийн тэргүүн Салва Киирийн төлөөлөгчид, босогчдын лидер, дэд ерөнхийлөгч асан Риека Мачаратай Этиоп улсад уулзахдаа дээрх тохиролцоонд хүрчээ.

Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн сарын дундуур эхэлсэн ба эрх баригчдын мэдээлснээр тус оронд төрийн эргэлт хийх оролдлого гарсан гэж үзжээ. Тушаалаасаа огцорсон Мачараг дээрх мөргөлдөөнийг зохион байгуулсан гэж үзэж байгаа бол дэд ерөнхийлөгч асан Мачара үүнийг үгүйсгээд засгийн төлөө бүхий л аргаар тэмцэнэ гэсэн байна. 

Энэхүү мөргөлдөөний үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэн ба 60 мянган орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Олон орнууд Өмнөд Суданаас өөрсдийн иргэдийг эргүүлэн татсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж