
Фото: Jean-Pierre Clatot
Уулын цанаар гулгаж байгаад тархиндаа гэмтэл авсан Формула-1-ийн нисгэгч асан Михаэль Шумахерт дахин мэс засал хийлээ гэж Греноблийн эмнэлэгийн эмч Жан-Франсуа Пайен хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн тухай Agence France-Presse дамжуулжээ.
Тархинд хурсан цусыг авах мэс засал хоёр цаг үргэлжилсэн байна. Хиймэл комд байгаа Шумахерийн биеийн байдалд бага зэргийн нааштай өөрчлөлт ажиглагдаж эхэлснийг эмч хэлэв. Хэдийгээр хоёр дахь мэс заслыг хийсэн ч түүний амь насанд аюул холдоогүй гэдгийг дуулгажээ. Өнгөрөгч даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 30-нд Шумахерт тархины дотоод даралтыг буулгах мэс засал хийсэн юм.
Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 44 настай Шумахер Францын Альп уулын цанаар гулгаж байгаа хад марган толгойдоо гэмтэл авчээ. Эмч нарын яриагаар хамгаалалтын дуулгатай байсан нь түүнийг үхлээс хамгаалсан байна. Нисгэгчийг нисдэг тэргээр Мутье хотын эмнэлэгт авчирсан бөгөөд дараа нь Греноблийн эмнэлэгт шилжүүлжээ.
Михаэль Шумахер Формула-1-д 1991 онд анхлан уралдах болсон бөгөөд Benetton, Ferrari, Mercedes багуудад нисгэгч нь байв.
Тэрээр 1994 онд анх энэ ангилалдаа дэлхийн аварга болсон юм. Тэрээр нийтдээ долоон удаагийн дэлхийн аварга бөгөөд хамгийн сүүлд энэ цолоо 2004 онд авч байжээ. Шумахер энэ уралдааны нисгэгчийн карьераа 2012 онд дуусгасан юм.