Путин хоёр мэндчилгээ илгээв

Хуучирсан мэдээ: 2014.01.01-нд нийтлэгдсэн

Путин хоёр мэндчилгээ илгээв

Ерөнхийлөгчийн
шинэ жилийн хоёр илгээлтийг “техникийн боловсруулалт” нь дутуу хийгдсэн
гэж «Эхо Москвы» радиод Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий
Песков арванхоёрдугаар сарын 31-нд ярьсан байна. 

«Нэг баярын
мэндчилгээ нь өмнө бичигдсэн байсан ба жинхэнэ мэндчилгээг Ерөнхийлөгч
үерт нэрвэгдсэн хабаровынхантай цуг шинэ оныг угтахдаа хийхээр шийдсэн.
Энэ нь техникийн талаасаа боловсруулалт муутай болсон. Түүнийг шууд
хийсэн гэж болохгүй, бэлтгэгдсэн байсан ба эртнээс хүчтэй хийгдээгүй.
Мэндчилгээг Алс Дорнод руу илгээж амжаагүй юм” хэмээн хэвлэлийн нарийн
бичгийн дарга нь тайлбарлажээ.

Кремльд бичигдсэн нэгэн мэндчилгээг
шинэ оныг хамгийн түрүүнд угтсан Алс Дорнодын оршин суугчдад дамжуулсан
байна. Эхний мэндчилгээнд ерөнхийлөгч  Волгоградын аллагын талаар үг
хэлээгүй  юм.

Ерөнхийлөгч Путин арванхоёрдугаар сарын 31-нд
“гэнэтхэн” шийдвэр гаргаж, үерт нэрвэгдсэн хабаровчуудтай Шинэ оныг
угтахаар шийдсэн байна. Тэдэнтэй уулзаж байхдаа Путин шинэ оны
мэндчилгээг дахин бичүүлснийг Оросын бусад нутгийнханд дамжуулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж