Үндэстнүүдийн ордонд (Palais des Nations) болсон Итгэмжлэх захидал барих ёслолд Ерөнхий захирлын албаны дарга Д.Чиквайдзе нарын албаны хүмүүс, мөн БТГ-ын дипломат ажилтнууд байлцав.
Итгэмжлэх захидлаа барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйтай нь холбогдуулан Ерөнхий захирал Д.Мөллер Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржид амжилт ерөөж, НҮБ-ын өнөр гэр бүлд Монгол Улсын эзэлж байгаа байр суурь, гүйцэтгэж ирсэн үүрэг, оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улс, НҮБ-ын Женев дэх төв хоорондын найрсаг, ажил хэрэгч харилцаа цаашид ч үр бүтээлтэй үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийг бататган бэхжүүлэхийн төлөө нийтлэг эрхэм зорилтыг урагшлуулахад Монгол Улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг нотлов. Тэрээр манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, ардчиллын төлөө боловсролын асуудлыг санаачлан ахиулж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсан тухай дурдаж, мэргэжилтэй, чадварлаг монгол иргэдийг НҮБ-ын системийн байгууллагуудад авч ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.