Ихрүүдийн аав магистрт суралцана

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Ихрүүдийн аав магистрт суралцана

Хууль сахиулахын их сургуулийн төгсөгч, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг болон саяхан дөрвөн ихэр хүүхэдтэй болсон М.Баттулга нарт тус сургуулийн магистрт суралцах эрхийн бичиг гардуулжээ. Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис энэхүү эрхийн бичгийг М.Уранцэцэг, М.Баттулга нарт өнөөдөр гардуулж, амжилт хүссэн байна.

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрсөн наймдугаар сард болж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг тус тэмцээнд тэргүүлсэн юм. Харин М.Баттулгын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тун удахгүй нийслэлд ажиллахаар болоод байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж