Гадаад худалдаа 24 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Гадаад худалдаа 24 хувиар өснө

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012-2014 онуудад дунджаар 24 орчим хувиар өсөх хандлагатай байгаа юм байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 0.4 тэрбум ам.доллар, 2013 онд 1.8 тэрбум ам.доллар, 2014 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарна хэмээн урьдчилсан тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргажээ. Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор экспортын хэмжээ 2012 онд 49 хувиар, 2013 онд 32 хувиар, 2014 онд 18 орчим хувиар  өсөхөөр тооцоолжээ.Мөн уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай техник хэрэгслүүдийн импорт 2011, 2012 онуудад дунджаар 30 орчим хувиар нэмэгдэх бололтой. Харин 2013-2014 онуудаас тоног төхөөрөмжийн импортын өсөлт саарах бөгөөд шатахуун, түлшний импорт өсөх хандлагатай байгаа гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж