Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.12.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудынболон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23градус, Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 7-12 градус, Говийн бүс нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга
шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Шөнөдөө 17-19 градус, Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, өдөртөө 7-9
градус хүйтэн байна.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраарбага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж