“Байгальд хөрөнгө оруулагч”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

“Байгальд хөрөнгө оруулагч”-аар шалгарлаа

“Байгальд хөрөнгө оруулагч”-аар Алтан Дорнод Монгол шалгарлаа

МҮХАҮТанхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөмжлөн шалгаруулдаг “ENTREPRENEUR-2013” арга хэмжээний шилдгүүд өнгөрсөн бямба гарагт  тодорлоо. 

Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас “ Алтан Дорнод Монгол” ХХК “БАЙГАЛЬД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” шагналыг гардан авлаа. Тус компанийг  Монголын үндэсний хөрөнгө оруулагчид авч,  удирдах болсноор өмнөх эздийн үед үлдээгээд байсан татварын өр төлбөрийг шат дараалан барагдуулан, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй хийж эхэлсэн билээ. Шинэ удирдлагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн хоёр жилийн хугацаанд нийтдээ 330 га талбайд техникийн, 160 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ ажилд нийтдээ зургаан тэрбум төгрөгийг зарцуулжээ. Монгол хүн өөрийн нутагтаа өөриймсгөөр ханддагийн тод жишээ болсон тус компанийн хамт  олон нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1000 гаруй чацарганы мод, 400 гаруй үхрийн нүдний бутыг тус тус тариалсан нь Төв аймгийн Заамар сумын малчдын талархлыг хүлээгээд буй.

Түүнчлэн “Алтан Дорнод Монгол” компанийн байгаль орчин, нөхөн сэргээлтэд оруулсан хувь нэмэрийг салбарын яамнаас дэмжин сайшааж долоо хоногийн өмнө “Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага” өргөмжлөл хүртээсэн билээ.

Ийнхүү шинэ он хаяанд ирсэн энэ цаг мөчид бизнесийн компаниуд амжилт юугаа дүнгэн цэгнэдэг уламжлал ёсоор улиран одож буй 2013 он Алтан Дорнод Монгол компанийн хувьд өрнүүн амжилт, их бүтээн байгуулалтын жил байсныг компанийн удирдлагууд арга хэмжээний үеэр онцолж байв.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж