
МИК-иас нэгдүгээр ээлжээр “МИК Актив-1” компани байгуулж, 322.9 тэрбум төгрөгийн үнэт цаасыг энэ сард гарган, банкуудтай гэрээ байгуулсан. Ийнхүү үнэт цаас гаргахын тулд орон сууцны найман хувийн зээлийг олгож буй арилжааны банкуудаас чанартай зээлийн багцыг худалдан авч байгаа юм. Гаргасан үнэт цаасны 90 хувийн давуу эрхтэй үнэт цаасыг Монголбанк 4.5 хувийн хүүтэйгээр, 10 хувийг арилжааны банкууд 10.5 хувийн хүүтэйгээр худалдан авах ажээ. Ингэснээр найман хувийн хүүтэй зээл цаашид тасралтгүй үргэлжлэх нөхцлийг зээлийн эргэн төлөлтөөс гадна ийнхүү үнэт цаас гарган хоёрдагч зах зээлтэй холбож бүрдүүлэх боломжтой болж буй.
У.БОЛОР