Хувьцаагаа буцаах бүртгэл маргаашаар өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Хувьцаагаа буцаах бүртгэл маргаашаар өндөрлөнө

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа буцааж, мөнгөө авах аж ахуйн нэгжид мөнгийг нь буцаан олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс хувьцаагаа буцааж мөнгөө авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийг бүртгэх хугацаан арванхоёрдугаар сарын 31 буюу маргаашаар дуусгавар болох гэнэ. Хувьцаагаа буцаах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд албан ёсны хүсэлтээ бичгээр гарган, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт, нэхэмжлэхээ хавсарган, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандах хэрэгтэй юм байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж