УИХ-ын гишүүн , “Эрдэнэт” үйлдвэрийн
захирал асан Х.Наранхүүд холбогдох албан тушаалын хэргийг АТГ-т удтал шалгасан
ч нийслэлийн Прокурорын газраас татаад хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг 2000-2007 онд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий
захирлаар ажиллах байхдаа И.Жавхлант захиралтай "Эксим инвест" ХХК-д
2.4 сая ам.долларын вексель бичин тоног төхөөрөмжийн гэрээ байгуулж, албан
тушаалын байдлаа урвуулан онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр
шалгасан юм.
С.Отгон