
Энэ бямба гаригт Сирийн Засгийн газрын нисэх хүчин Алеппо хотын хөл хөдөлгөөн ихтэй, худалдааны зах, эмнэлэгтэй районд довтолгоон хийлээ. Их Британид байрладаг Хүний эрхийн Сирийн ажиглалтын зөвлөлийн мэдээгээр нисдэг тэрэгнээс бөмбөг хаях үеэр 25 хүн алагдсаны дөрөв нь хүүхдүүд байжээ.
Олон хүн хүнд шархадсан учир амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүйг тэд хэлж байна. Эмнэлгийн байшин хагас нураж олон суунууд ихээхэн эвдрэл авчээ.
Засгийн газрын цэрэг сүүлийн хоёр долоо хоногийн турш Хлеппо хотод довтлон бөмбөгдөж байна. Бөмбөгдөлтийн улмаас дээох хугацаанд 400 гаруй хүн алагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР