
Нидерландын сэтгэл зүйчид туршилтаар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс бэлэг сонголтоороо илүү гэдгийг тогтоожээ. Тильбургийн их сургуулийн мэргэжилтнүүд энэ талаар PLoS One-д зориулсан өгүүлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Оролцогч нар нь сайн танилууддаа, өөр хэн нэгэнд мөн амьдралдаа анх удаа харсан хүнд бэлэг сонгох гурван янзын туршилтад оруулжээ. Бүх туршилтуудад нь боломжийн бэлгийн урьдчилсан жагсаалтын хэд хэдэн хувилбартай байв. Мөн тодорхой бараанууд болон бэлгийн дэлгүүрийн жагсаалт бас байсан гэнэ. Таарсан үзүүлэлт нь бэлэг сонгогч ба бэлэг авагчдын хоёр жагсаалт таарах ёстой байжээ. Тэд тус тусдаа 10 бэлгийн жагсаалтыг гаргасан ба бэлэглэгч ба бэлэг авагчдын нэрлэлт нь аль болох олгноол таарах нь сайн үзүүлэлт байсан гэнэ. Байнгын найз нарын хувьд эрэгтэй ба эмэгтэйчүүд дундажаар 5-6 бэлгийн тааруулсан байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд тэр үзүүлэлт нь арай өндөр гарчээ.
Танихгүй хүний нас, хүйсийг сонсоод бэлэг бэлтгэхэд 4-5 пунктыг таасан тааруу дүнг бүгд шахуу гаргасан байв. Хамгийн сүүлчийн танихгүй хүнд сонгосон бэлгийн хувьд эрчүүдийн үзүүлэлт эмэгтэйчүүдийнхээс нилээд доогуур гарчээ. Ийм гурван янзын туршилтийн дүн нь хүйсээс хамааралтайг батлахын тулд сэтгэл зүйчид бас асуулга явуулжээ. Туршилтаар жожиг хүмүүс бэлэг сонгохдоо муу нь тогтоогдсон байлаа. Мөн эрчүүд тааруу бэлэг авахдаа илүү их гомддогийг өмнөх нэгэн судалгаа харуулсан байв. Эмэгтэйчүүд нь бэлэг сонгохдоо нямбай хандаг учраас тэдний сонголт сайн гэж эрдэмтэд дүгнэжээ.